Шууд Chart

Өчигдөр зам тээврийн хэрэг 19 гарчээ

2014-12-11 09:54:53

Энэ сарын 10-11-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1305 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатайгаар хөнөөсөн нэг хэрэг гарсан байна. Харин золгүй байдлаар таван хүн амь насаа алджээ. Мөн хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг гурав бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн хэрэг 19, осол 14 гарч 20 хүн гэмтэж, нэг хүн нас барлаа.  
 


Өчигдөр зам тээврийн хэрэг 19 гарчээ   
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй