Шууд Chart

“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг тавигдана

2014-12-11 11:32:34

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ сарын 27, 28, 29-нд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын цомнолоор  “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг  үзэгчдэд дэлгэх гэж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх юм.
Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон VIII Богд Жавзандамба нар нь “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийн түүхэн  гол дүрүүд болон тодорно.
 
ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь гурван бүлэг зургаан үзэгдэлтэй бөгөөд өмнө нь тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанарыг  агуулсан дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл юм байна.
Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, “Сити” дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  Х.Хашхүү, О.Цэцгээ  нар ажиллажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжиг тавигдана  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй