Шууд Chart

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2014-12-11 11:32:20

Монголбанкнаас энэ оны гуравдугаар улирлын гадаад худалдааны тоймыг гаргажээ. Монгол Улс 11 дүгээр сарын байдлаар оны эхнээс 4.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор худалдан авсан бол 5.1 дүн бүхий бараа экспортолжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 358.2 сая ам.долларын ашигтай гарч сүүлийн гурван жилийн хамгийн сайн үзүүлэлтийг харууллаа. Өөрөөр хэлбэл, урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурсан байна. БНХАУ-тай хийсэн худалдаа 2.9 тэрбум, Их Британитай хийсэн худалдаа 334.5 сая ам долларын ашигтай гарсан бол ОХУ, Солонгос, Япон, АНУ, Германтай хийсэн худалдаанаас алдагдал хүлээсэн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Нийт экспортын 83.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 6.2 хувийг нэхмэл бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна. Энэ онд нүүрсний экспортын хэмжээ бараг зэрэг нэмэгдэж 16.9 сая тоннд хүрсэн бол зэсийн баяжмал 2.5 дахин, газрын тос 1.8 сая баррель, алт нэг тонноор нэмэгджээ. Гэхдээ төмөр болон цайрын хүдэр баяжмалын экспортын хэмжээ буурчээ. Монгол Улсын импортоор авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 19 хувийг машин, тоног төхөөрөмж харин 27.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ   
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй