Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан нэг үйл явдал бол яах аргагүй Монголын залуучуудын холбооноос 1992 оноос 21 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Next Stop” наадам юм.
Өнгөрсөн жилийн “Next Stop” наадмын Нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-аар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан.
Энэ жилийн хамгийн онцгой нийгэм улс төрийн зүтгэлтэн, эдийн засаг бизнесийн цахиур хагалагч “Оны залуу”-аар хэн тодрохыг чих тавин хүлээн суух л үлдлээ Тухайн жилийнхээ нийгэм улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү харшийн наадамд шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн юм.
“Next Stop” наадмын нэр дэвшигчид олонд нээлттэй болсон цагаас шуугиулж эхэлсэн уг наадам өнөөдөр бас нэгэн дуулиан тарьсан нь Төрийн соёрхолт Д.Болд найруулж, “Камертон” хамтлаг зохион байгуулж байгаа явдал байлаа.
“Next Stop” наадмыг Төрийн соёрхолт Д.Болд найруулна | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.