
Цахим ертөнцөөр “Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон” гэх мэдээлэл тараад байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗЦГ-ын мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос тодруулахад “Дугаарын хязгаарлалт урьдын адил үйлчилж байгаа. Өнөөдөр 4, 9-өөр төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа мэдээлэл ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Тодруулахад, НИТХ-аар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг 2012 оноос хийж эхэлсэн. Энэ шийдвэр өчигдрөөр дуусгавар болсон билээ.
Дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа гэв | ||
Үзсэн: 2698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.