Шууд Chart

Халтирч унаснаас хөлөө гэмтээх нь ихэсчээ

2014-12-11 14:04:52

Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлснээр энэ сарын 4-10 өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 1430 хүн хандсан байна. Үүнээс 63.3 хувийг эрэгтэйчүүд, 23.7 хувийг 0-15 насны хүүхдүүд эзлэж байна. Үүний 40 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд тус тус эзэлжээ. Нийт өвчлөгсдийн 38 хувь нь санамсаргүй унах, халти гишгэх, халтирч унаснаас хөлөө гэмтээж ханджээ.  Цас унаж, гадаа халтиргаа гулгаа нэмэгдэх энэ үед гэмтлийн эмнэлэгт унаж бэртсэн иргэд хандах нь нэмэгддэг. Тиймээс гадаах зам, талбайн халтиргаа гулгаа нөлөөлсөн байна. Мөн гэмтсэн иргэдийн 15 хувь нь зам, тээврийн ослын, 19 хувь нь хүчирхийллийн шалтгаантайгаар гэмтэж бэртжээ.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Халтирч унаснаас хөлөө гэмтээх нь ихэсчээ   
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй