Шууд Chart

Лениний музейг төрийн өмч хэвээр үлдлээ

2013-08-09 15:53:27

Лениний музей төрийн өмч хэвээр үлдэхээр болсон байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж,  МАН-ын гаргасан давж заалдах нэхэмжлэлийг авч хэлэлцээд Лениний музейг төрийн өмч гэж тогтоолоо.

Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Лениний музейн барилгын асуудлаарх анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон билээ.  Тус шүүх хуралдаанаар МАН-ын эзэмшиж байсан барилгыг музейн зориулалтаар ашиглах нь зөв хэмээн үзэж,  эзэмшигчээр нь Төрийн өмчийн хороог тогтоосон.
 
Шүүхийн шийдвэрийн дагуу МАН-ыг уг байрнаас албадан чөлөөлөх тогтоол гарсан бөгөөд уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн МАН-ынхан давж заалдсан ч  ийнхүү Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр нь үлдээлээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Лениний музейг төрийн өмч хэвээр үлдлээ  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй