Шууд Chart

“Хангайн цом-2014” наадам боллоо

2014-12-11 15:03:57

Арын сайхан хангай нутгийн яруу найрагчдыг дэмжих, залуу уран бүтээлчдийг идэвхижүүлэх, шүлэг яруу найргийн дээжсийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой "Хангайн цом" яруу найргийн наадам 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчийг тодрууллаа.
“Хангайн цом-2014”-ийн эзнээр Тамир телевизийн сэтгүүлч Б.Мөнхтуяа тодорсон бол дэд байрын шагналыг ХДТ-ын жүжигчин н.Түвшинжаргал, гутгаар байрт чөлөөт уран бүтээлч н.Түвшинцэнгэл, тусгай байрын шагналыг н.Мөнхнаран, н.Очирбат нар тус тус хүртлээ.
Энэ удаагийн наадамд 30 уран бүтээлч өөрийн бүтээлээ сойлоо. Яруу найрагчдыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэл­дэхүүнд МЗЭ-ийн Архангай дахь салбарын тэргүүн, Соёлын гавьяат сэтгүүлч Г.Жамц, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал, утга зохиол судлаач Батсуурь, яруу найрагч С.Бараанасан, яруу найрагч н.Мөнхбаяр нар багтлаа.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хангайн цом-2014” наадам боллоо  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй