Шууд Chart

218.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд тараажээ

2014-12-11 15:54:04

Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хүний хөгжил” сангаас 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгө олгосон гэх албан тоо байна. Үүнээс гадна сүүлийн ганц сарын дотор 14 мянган хүн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон аж.

Харин өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 1201.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 124.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн зарлага 1180.1 тэрбум төгрөг болсон нь өмнөх оноос 219.6 тэрбум төгрөг буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Дээрх хоёр үзүүлэлтээс харахад манай улсад тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо улам өссөөр байгаа аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

218.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд тараажээ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-12-11 17:52
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй