
Их Британид дэлхийн хамгийн тарган хүн таалал төгсчээ. Кит Мартин гэдэг энэ эр 44 настай байсан бөгөөд биеийн жин нь 444 килограмм байсан гэнэ. Гиннесийн амжилтын номд үнэмлэхүй ялагчаар бичигдсэн тэрээр сүрьеэ өвчний улмаас өөд болжээ. Найман сарын өмнө түүнд ходоодыг нь тайрах мэс ажилбарыг хийсэн билээ. Тэрээр өөд болох хүртлээ янз бүрийн турах арга туршиж байсан ч жин хасч чадаагүй юм.
Мартин ээжийгээ өөд болоход сэтгэл санааны цочролд орсноос болж хурдацтай таргалж эхэлсэн бөгөөд идэх зуршлаа яасан ч засч чаддаггүй гэж ярьж байв.
Дэлхийн хамгийн тарган хүн таалал төгсчээ | ||
Үзсэн: 3487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.