Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран өнөөдөр "Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх Захирал Др.Бабатундэ Осотимехин тус сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2014” тайлангийн Лондон дахь албан ёсны нээлтэн дээр “Залуу хүн ам урьд өмнө байгаагүй олуулаа болжээ. Эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц гаргах ийм таатай боломж өмнө нь хэзээ ч бүрдэж байгаагүй, цаашид ч бүрдэхгүй биз ээ” хэмээн онцлов. Тэрбээр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хүний эрх, сайн сайхан амьдралд зориулж хангалттай хөрөнгө оруулалт хийж чадвал тухайн улс орны эдийн засаг асар хурдацтайгаар хөгжих боломжтой хэмээн уг тайланд тусгасан байгааг тэмдэглэсэн юм. Учир нь аливаа улс оронд хөдөлмөрийн насны хүн амын тоо нь бусдаар тэжээн тэтгүүлэгч хүн амын тооноос давсан тохиолдолд тус улс “Хүн ам зүйн урамшуулал”- ынашгийг хүртэж, айл өрх нь хуримтлал үүсгэн, эрүүл мэнд, боловсрол, амьжиргаагаа сайжруулахад түлхүү хөрөнгө оруулж, эдийн засгийн бүтээмж нэмэгддэг байна.
Өнөөдөр дэлхийн 1,8 тэрбум залуучуудын 10 хүн тутмын ес нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, хүчирхийллээс ангид амьдрахад бэрхшээлтэй буурай хөгжилтэй орнуудад амьдарч байна. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангаж хүний эрх түүний дотор нөхөн үржихүйн эрхийг хамгаалж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулж, залуучуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэхийн төлөө илүү ихийг хийх хэрэгтэй.
“Дэлхийн хүн амын байдал 2014” тайланг танилцууллаа | ||
Үзсэн: 2216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.