Шууд Chart

Орон сууцны үнийн өсөлт дөрвөн сар дараалан буурчээ

2014-12-12 13:50:34

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниуд хамтран Монголбанкны захиалгаар өнгөрсөн сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Энэхүү тооцоонд тухайн сард нийслэлд борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцдог юм. Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард суурь үе буюу өнгөрсөн оны нэгдүгээр сараас 19.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.0 хувь буурсан үзүүлэлт юм. Ийнхүү нийслэлд орон сууцны үнийн индекс дөрвөн сар дараалан буурсан дүн гарчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна. Эдгээр өсөлтийн хувиуд мөн дөрвөн сар дараалан буурч байна. Тус индексийг Хедоник регрессийн аргаар тооцож буй бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Орон сууцны үнийн өсөлт дөрвөн сар дараалан буурчээ   
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй