Шууд Chart

Дугаарын хязгаарлалт хийх цагийг өөрчилнө

2014-12-12 14:16:14

“Автомашины дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа, үйчлэхгүй байгаа” гэх асуудлын хүрээнд олон нийтийн дунд  хоёр талтай ойлголт яригдаж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ЗЦГ-ын мэргэжилтэнтэй холбогдоход “Өчигдөр орой бидэнд нэгдсэн мэдээлэл ирсэн. Түүнд “Авто машины дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас хязгаарлалт хийх цагт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байсан. Тэгэхээр олны дунд яригдаж буй хязгаарлалт зогссон гэх мэдээлэл худал юм. Хэдийгээр хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бид долоо хоногийн сүүлийн хоёр өдөрт дугаарын хязгаарлалтад хяналт тавихгүй байгаа. Олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт гарсан болохоор олон хүн дугаар хязгаарлахаа больсон гэж санаж байгаа юм шиг байна билээ. Бид тэдэнд асуудал үүсгээгүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэлээ.
Харин энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтэн “Зарим мэдээллийн хэрэгслээр 2012 онд батласан “Авто машины дугаарыг долоо хоногийн өдрөөр ялган дугаарын хязгаарлалтад оруулах” тогтоолыг “хугацаа дууссан” гэх мэтээр худал мэдээлэл их цацагдаж байна. Энэ тогтоолд анхнаасаа тодорхой хугацаа заагаагүй. Хэдий хүртэл хэрэгжүүлнэ, хэрэгжсээр л байх болно. Харин ирэх даваа гарагт хуралдах хуралдаанаар 07:00-22:00 байсныг 08:00-21:00 цаг болгох, зарим нэг замыг хязгаарлалтад нэмэх, хасах асуудлыг ярилцана” гэв. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дугаарын хязгаарлалт хийх цагийг өөрчилнө  
Үзсэн: 2089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй