Шууд Chart

“Тамхи ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2014-12-12 15:50:20

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагчдыг “Тамхи ба эрүүл мэнд” сургалтад хамруулжээ. Уг сургалтад сургууль тус бүрээс 15 сурагч оролцсон бөгөөд нийт 150 сурагч хамрагдлаа. Сургалтад оролцогсдод тамхины хор уршиг, тамхи эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, бусдад тамхины хор уршгийн талаарх зөвлөгөө, тамхинаас татгалзаж үгүй гэж шийдэмгий өөртөө итгэлтэй хэлж сурах талаар мэдээлэл өгсөн. Мөн сурагчдыг багаар ажиллуулж ангидаа болон сургуульдаа тамхигүй орчин бүрдүүлэхийн тулд ямар ажлыг зохион байгуулах талаар харилцан ярилцлаа. Оролцогч хүүхдүүд анги бүртээ тамхины талаар сургалт явуулж, “Тамхины хор” сэдвээр "Дэвжээ" тэмцээнийг зохион байгуулах, мөн ангийн эцэг, эхийн хурлыг хийхдээ аавууддаа урилга өгч олон төрлийн сургалт тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөлөө.
 

 
Нийтэлсэн: Д.Мягмардорж

“Тамхи ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа   
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй