![](/uploads/201412/news/thumb/0c63b87c087f2d49592ced3af7e7046b_x3.jpg)
"Үндэсний Супер Лиг"-ийн талбайд өнөө орой гурван тоглолт болно. Эхний тоглолт эмэгтэй дээд лигийн "SBL Хасын хүлгүүд" vs "ХҮДС Ирвэсүүд"-ийн хооронд өрнөнө. "SBL Хасын хүлгүүд"-ийн хувьд нэг хожилтой яваа бол "ХҮДС Ирвэсүүд" эсрэгээрээ нэг хожигдолтой яваа.
Эрэгтэй супер лигийн эхний тоглолт "Эрдэнэрийлингс Ригс" лигийн хоёр дахь тоглолтоо "Чингис Сити"-тэй хийх бол "Ханталст Ирвэсүүд лигийн тэргүүлэгч "Төв ургац"-тай тоглоно.
Мөн энэ жил анх удаагаа эрэгтэй лигийн "плэйофф"-ын шатанд найман баг өрсөлдөнө. Ийнхүү олон баг "плэйофф"-т орж байгаа нь багуудад ихээхэн боломж олгож байгаа мэт харагдавч, хүч тэнцүүхэн багуудын хувьд олдсон энэ боломжыг ашиглахын төлөө хожил бүхэн үнэ цэнэтэй болоод байгаа билээ.
"Төв ургац"-ын хожигдолгүй цуврал үргэлжлэх үү | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.