Шууд Chart

Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2014-12-13 07:01:14

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ.  Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 хэм, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, Алтай, Хангайн уулс, Увс нуур болон Их нууруудын хотгороор 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 12 дугаар сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар цас, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.


Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй