"Зуун манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нарын уран бүтээлийг хүн бүхэн мэдэх билээ.
30 гаруй жил ханилан нэг биеийн хоёр тал болсон хос дуучид маань өөрсдийн амьдралын түүхийг өгүүлсэн “Ижил заяа” дуу гарган тэрхүү дуугаа өөрсдийн идэр залуу насныхаа гэрэл зургуудаар дүрсжүүлсэн нь олны таалалд нийцсэн.
Тэгвэл урлагийн тайзнаа дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жилийг ардаа үдсэн хос дуучид тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ.
Тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болохоор тов нь гарлаа. Уг тоглолтын продюссерээр МУГЖ дуучин С.Жавхлан ажиллаж байгаа гэнэ.
Зууны манлай дуучдын тоглолтонд алтан үеийн төлөөлөл мөн залуу уран бүтээлчид оролцох аж.
“Зууны манлай” хос дуучид тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.