Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2014-12-15 09:38:54

Шинэ жилийн баяр дөхөхөөр цагдаагийн байгууллагаас иргэддээ пиротехникийн хэрэгсэл буюу салют, энэ төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг байнга анхааруулж, Нийслэлийн Засаг даргын захирамж, НИТХ-аас тогтоол гарган хэрэгжүүлдэг. Харин бизнес эрхлэгчид нууцаар зарж борлуулж, иргэд маань үүнийг нь худалдан авч анхааруулга сэрэмжлүүлгэнд анзааргагүй хандсаны гайгаар амь насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол гарсныг бид мэднэ. Гай газар дороос шүү дээ.

Сайхан баярлах гэж хөл хөөр болж байсан хором агшнаа санаадгүй агшнаас болж азгүй тохиолдолд өртөж бэртэж гэмтэхийг хэн хүсэх билээ дээ.

Шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиршотехнийкийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоож, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэнд цагдаагийн байгууллагаас тавих хяналтыг ч мөн эрчимжүүлэн Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, тасаг, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн алба хаагчид хамтран ажиллаж байна.

Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулдаг "Очир-Ундраа", "Протек" гэсэн мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байгаа. Танд болон таны албан байгууллага энэ төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлтэй, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг газруудаас хүмүүсээс тусламж авахыг зөвлөж, шинэ жилийн баяраараа хууль бусаар худалдаа эрхэлсэн хүмүүсийн зарж борлуулсан пиротехникийн хэрэгслийг худалдан авахгүй байхыг ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ээрээ онцлон танд хүргэлээ...


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй