Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-15 10:21:11

Арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.   

“Өнөөдөр” сонин тэргүүн нүүртээ “Үнэнээс өөр санаагүй, үзэгнээс өөр зэвсэггүй”, “Л.Пүрэвбаатар УБТЗ-ыг удирдана”, “Алс баруунаа аялсан тэмдэглэл”, “МУИС шинэчлэгдэж байна уу”, “Д.Цолмон: Бидэнд ийм нэр оноосон нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлтэй”, “Их театрт цирктэй дуурь тогложээ”, “Ходорковский: Оросын шилжилтийн Засгийн газрыг тэргүүлж болох юм” гэх мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас эрхэм уншигч та “Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх”, “Өмнөд Африкийн гоо бүсгүй дэлхийн мисс боллоо”, “Индонезид хөрсний нуралт боллоо”, “Цас хүлээсэн арванхоёрдугаар сар”, “Б.Ганбаатар: Төрийг цагдаа, цэрэг хүчний байгууллага хамгаалдаг бол иргэдийг өмгөөлөгч л хамгаална” зэрэг ярилцлагыг унших боломжтой.
 
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү”, “С.Чинзориг: Одоогоор салбартаа халаа, сэлгээ хийх бодол алга”, “Б.Бурмаа: Эмэгтэй гишүүд УИХ-ын төвшинд эзэлсэн байр сууриа бууруулж болохгүй гэж захисан”, “Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна” гэсэн гарчигтай ярилцлага, мэдээлэл нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонин энэ өдрийн дугаарт “Хойд туйлыг нохой чаргаар туулах “Цэнхэр үст” хатагтай”, “Ай.Төмөр-Очир: Монголыг сүүлтэй нь биш, сүүлгүй чононууд л сүйрүүлнэ”, “Шинэ жилийн сонирхолтой түүхээс”, “Орон сууцны үнэ дөрвөн сар дараалан буурлаа”, “Чанаргүй зээл өсчээ” гэсэн мэдээлэл нийтлэсэн байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас та “Мянганы сорилтын корпорац Монгол Улсыг хоёр дахь удаагаа сонголоо”, “Х.Баттулга: Харж л байя”, “Харшийн наадамд мянган хүүхэд оролцоно”, “Монголын түүхэнд чухал нөлөө үзүүлэхүйц ном нэгээр нэмэгдлээ”, “Ээж нь охиноосоо суралцах цаг”, “В.Гэрэл: Монголынхоо урлагт чадахаараа хувь нэмэр оруулна” гэсэн гарчигтай ярилцлагыг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонинд “Д.Ганхуяг: Шинэчлэлийн Засгийн газарт сайн дүн тавина”, “Хэмнэлтийн биш хэрүүлийн тодотгол хийнэ”, “Б.Үлэмжжаргал: Надад яахаа ч мэдэхгүй зогсох үе байсан”, “Майкл Блумберг: Нөхцөл байдлыг өөртөө үр ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй” гэсэн сонирхолтой ярилцлага нийтлэгджээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй