Шууд Chart

“Бүх дэлхийн бүжиг”-ийг Монголын мисс эхлүүлэв

2014-12-15 10:52:52

Бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон Т.Батцэцэг амжилттай өрсөлдөж, дэлхийн 126 орны сайхан бүсгүйчүүдийн дунд гялалзаж чадлаа. Хэдийгээр шилдэг 25-д багтаж чадаагүй ч тэмцээний нээлтийн эхэнд тоглогддог “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, үндэсний хувцас, үндэсний урлагаа дэлхий нийтэд таниулж чадсан юм. Олон нийт түүнийг шилдэг 25, бүр цаашлаад дэлхийн миссийн титмийг хүртэж ч магадгүй гэж нэлээд итгэл тавьж байсан. Учир нь тэрбээр тэмцээний урьдчилсан шалгаруулалтад топ-20-д тасралтгүй шалгарч байсан билээ. Гэхдээ түүнийг амжилт гаргасангүй гэж хэлж болохгүй. Монгол бүсгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй “Дэлхийн мисс” тэмцээнд өрсөлдөнө гэдэг маш том амжилт юм. Долоон тэрбум гаруй хүнээс шигшиж шалгаруулсан 126 сайхан бүсгүйн нэг болно гэдэг амжилт, 126 орны үндэсний бүжгээс шилдэг 10-т сонгогдож, салхийг нь хагалан бүжиглэнэ гэдэг бахдаж магтах зүйл билээ.

Т.Батцэцэгийн цахим хуудсанд олон монгол хүн талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Тэр дунд “Монголын үндэсний мисс Т.Батцэцэг олон орны сайхан бүсгүйчүүд дунд гялалзаж чадсан нь, Монголынхоо нэрийг гаргаж чадсан нь, үндэсний бүжгээ бүжиж, гайхшруулсан нь амжилт. Түүнд бид баярлах учиртай. Тэмцээн уралдаанд нэг нь түрүүлж, нөгөөх нь удаалдаг жамтай. Тиймээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулсан сайхан бүсгүйдээ талархал илэрхийлье. Хэдийгээр дэлхийн миссээр өөр орны бүсгүй тодорсон ч та монголчуудын хувьд “Дэлхийн мисс” болсон шүү” гэх сэтгэгдэл ч харагдаж байв.

Манай улсын хувьд 2005 оноос хойш “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байгаа. Есөн удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын сайхан бүсгүйчүүдээс А.Сарнай нэлээд амжилт гаргаж, шилдэг 25-д үлдэж байсан билээ.
Дашрамд дурдахад, энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээнд шинэлэг зүйл олон байлаа. Тодруулбал, өнгөрсөн жилийн "Дэлхийн мисс”-ийн титмийн эзэн Меган Янг энэ жилийн тэмцээний хөтлөгчдийн нэг байв. Тэрбээр мэргэжлийн жүжигчин, хөтлөгч юм. Түүнээс гадна энэ удаагийн тэмцээний “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацид Кени, Бразил, Гаяна, Энэтхэг, Индонези улсын бүсгүйчүүд шалгарсан нь энэ тэмцээний түүхэнд байгаагүй зүйл боллоо.

64 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний ялагчаар Өмнөд Африк улсын сайхан бүсгүй Rolene Strauss шалгарч титмийг зүүсэн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Бүх дэлхийн бүжиг”-ийг Монголын мисс эхлүүлэв  
Үзсэн: 4279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2014-12-15 10:59
sain uu soyol urlagiinhaa setguulchtei holbogdmoor bn gesu_manager holbogdooroi
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2014-12-15 10:57
sain uu soyol urlagiinhaa setguulchtei holbogdmoor bn gesu_manager holbogdooroi

Бидэнтэй нэгдээрэй