Шууд Chart

Гандан шашин номын газар гэж харагдахгүй болтлоо “өөрчлөгджээ”

2014-12-15 10:49:06

Хүн гэгч сэтгэлийн амьтан. Ээжийгээ санахаар Гандан ороод сүсэглэчихэд сэтгэл өег болж, ариусдаг билээ. Ганданг зорих бүртээ үүдэнд нь зогсох эгчээс будаа авч тагтаа хооллоно. Буян үйлдэж байгаа минь тэр. Энд хүн элбэг, үргэлж л хөл хөдөлгөөнтэй байх. Цатгалан тагтаа нар тэр бүр хүнийг биедээ ойртуулахгүй. Харин алган дээрээс минь ирж будаа тоншвол том аз байлаа. Харин одоо Гандангийн тагтаанууд будаа байтугай хүн идэх шахдаг болжээ. Гандангийн хаалгаар оронгуут л ямар нэг муу зүйл, бүр дайн эхэлж буй мэт анхааруулга, сэрэмжлүүлэг сонсогдоно. Үүгээр явж өнгөрөх бүгдэд МУСГЗ нэвтрүүлэгч Г.Чулаанбатын уншсан сэрэмжлүүлэг чихэнд нь хоногшсон гэхэд хилсдэхгүй л болов уу. “Нийт ард иргэдийн анхааралд: Та бүхнээс тагтаа хооллохгүй байхыг хүсье. Тагтаа нь хийдийн ойр орчимдолноор цуглаж, сангас, үс ноосоо их хэмжээгээр хаясан байдаг нь нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тагтаанд амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн бичил орчны нян, вирус, бактер байдаг” гэгчлэн “ухуулна”.

Монголчуудын суурь уламжлал нь бурхны шашин дээр тогтож ирсэн. Арван хар нүглийг тэвчих “уриатай” шашин номын газар амьтан битгий хоолло гэж минут тутамд ухуулж байгааг сүсэгтэн олон тэвчихгүй байна. Амар амгаланг мэдэрч, бурхан бологсдынхоо хойтын замд номын хүчээр зул асаан гэрэлтүүлэхийг хүссэн сүсэгтнүүд өнөө Гандангаас бэргэж эхлэв.
Монголд маань нэгэн шинэ гэр бүл нэмэгдэх бүрийд л Гандантэгчинлэн хийд баяр хөөрөөр дүүрдэгсэн. Одоо бол илт цөөрсөн байна. Үүнээс хүмүүсийн олонх нь Ганданд тагтаа хооллохоор очдог байж гэж дүгнэж болохоор байгаа юм. Лам нарт ад үзэгдэж байгаа тагтаа шувуу харин ухаантай амьтан бололтой. Зарим нь айлын хашаанд “амьдарч”, өл залгуулж явна. Гэвч бүгд тэгж чадсангүй. Хаалгаар орж ирж байгаа хүмүүсийг дагаж, будаа горьдох нь тун өрөвдөлтэй. Хоол олж идэхийн тулд хэт улайрснаас болж зарим тагтаа машинд дайруулж, зарим нь хүний алхаанд гишгүүлж хорогдсоор байна. Энд тэндгүй тагтааны сэг хөглөрөх. Гандан шашин номын газар гэж харагдахгүй болтлоо “өөрчлөгджээ”. Энэрэн хайрлах сэтгэл хийгээд нийгмийн зохилдлогын талаар бид илүү энгийнээр бодох цаг нь болжээ.
Тагтааны сангас, үс ноос цэвэрлэгдэхээргүй хог гэж үү. Сангасыг газар тариаланд ашигладаг сайн бордоо гэдгийг мэддэггүй хүн ховор л баймаар. Бүр болохгүй бол сүсэгтэн олныөргөл барьцаар орж ирсэн мөнгөөр хүн цалинжуулаад Ганданг цэвэрхэн байлгаж болно. Тэр боломжийг яагаад олж харахгүй байгаа нь сонин. Тэгээд ч амьтанг өлсгөж алах нь хамгийн ихээр зовоон тарчлааж буй явдал мөнөөс мөн билээ. Ингэж амьтан алах нь бурхны номтой хэр зохицдог юм бол доо.
 
 
                             Бид бүхнийг сөрөг талаас нь харж болохгүй
 
Тагтаанууд бас цахилгааны утас гэмтээж болзошгүй гэнэ. Гандантэгчинлэн хийд орчимд олноор цугласан тагтаа цахилгааны утас дээр сууж, нисэх үед нь цахилгааны утас савлаж, тэр тоолонд цахилгааны утас гэмтэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан юм байх. Тиймээс Монголын ард түмний соёлын өв болсон Гандантэгчилэн хийдийг галын аюулаас хамгаалах үүднээс тагтаа хооллохгүй байхыг сүсэгтэн олноос хүссэн гэнэ. Соёлын дахин давтагдашгүй өв Гандантэгчилэн хийд  байлаа ч түүнийг хамгаалахын тулд амьтны амь хорооно гэдэг байж болшгүй хэрэг. Болзошгүй галын аюулаас сэрэмжлүүлж байгаа бол цахилгааны утсаа шинэчлэхийг яагаад урьтал болгосонгүй вэ. Бид бүгдийг үргэлж сөрөг талаас нь харвал юу болох нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр тагтааны хоол хорьсноороо бид үр хүүхдүүддээ ямар үлгэр дууриалал үзүүлж байгаа бол. Өрөвдөх хийгээд, энэрэн хайрлах сэтгэлгүй, амьтны амь хороохыг юман чинээ боддоггүй тийм л цэвдэг хүйтэн хүмүүс болоод өсчихвөл яана. Тэр тусмаа хотынхон мал, амьтнаас хол өсч буй хүүхдүүдээ дагуулан Гандантэгчинлэн хийд явж тагтаа хооллож амьтан хайрлах сэдлийг бий болгодог шүү дээ. Энэрэхүйн сэтгэлтэй хүн танаас Ганданаас “хөөгдсөн” тагтаа гэрийн тань гадаа очвол будаа өгч өглөгийн гараа сунгахыг хүсье. “Гандангийнхан” тагтаанд дайн зарласан байлаа ч бид тэднийг тэжээж болно. Өнөөдрөөс эхлээд нэг ч амьтны амь бүү хорогдоосой.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гандан шашин номын газар гэж харагдахгүй болтлоо “өөрчлөгджээ”  
Үзсэн: 4102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-23 15:42
Зуны дулаан улирал ирхээр бүүр хол нүүлгэж суурьшуулах арга хамжээт ажлын өрнүүлнэ гэж ММ мэдээгээр гарч байсан. Гандангийн энэ арга нь аль аль талаа хамгаалсан зөв зүйтэй алхам юм.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-23 15:41
Гандангийн лам нар өөрсдөө тагтааг өлсгөөж үрэгдүүлэхгүйн тулд дагуулж яван хооллож байгаа нь харагдсан шүү.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-23 15:38
Гандан өв уламжлал болсон байр, байшингаа тагтааны ялгадсаас хамгаалж ийм дорвитой арга хэмжээнд хүрэх нт зөв шүү дээ. Тагтааны ялгадас нь тэдгээр сүм хйидийг цаг хугацааны явцад устгадаг аюултай. Нэг талын үзэл бодлоор харж ингэж бичиж болохгүй шдээ. Тагтааг нүүлгэх арга хэмжээ авч байгаа нь мэдээгээр харуулсан. гандангаас тагтааг нүүлгэх хэрэгтэй.
202.21.120.xxx [202.21.120.xxx] 2014-12-18 13:50
тагтааг их үржүүлж болохгүй ээ ялангуяа хот суурин газар биологийн зэвсэг болохдоо их амархан амьтны нэг шүү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-12-16 14:28
chi uuruu buyan gedeg ymaa sain oilgomoordoo.
37.220.130.xxx [37.220.130.xxx] 2014-12-15 21:04
Tagtaaniihaa sangasiig tseberledeg hun baidag yumuu. Denduu olon bolohooroo haldbar taraana shuu dee.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-15 15:30
haramsaltai hereg shuu. amitan hoolloh ni buyn gej oilgodog
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-12-15 13:16
Энэ шарын шашин энэ залууг гэлтгүй монголчуудыг ингэтэл нь тэнэгрүүлэх гэж. Одоо болицгооё л доо. Алийн болгон гадны бодлогоор монголчуудыг сөнөөх гэж оруулж ирсэн шашныг мухраар шүтэх юм бэ? та минь ээ. Аливаа зүйлийг бодитоор харж шинжлэх ухаанчаар хандах цаг болсон шүү.
202.70.43.xxx [202.70.43.xxx] 2014-12-15 12:08
Одоо л жинхнээсээ сүнсээр, үнэнээр мөргөх цаг ирж байна. Бизнес хийгч ламхай нарыг delete хийе
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-12-15 11:28
үнэхээр харамсалтай

Бидэнтэй нэгдээрэй