Нью-Йоркийн метроноос үхсэн махчин загас олдсон нь үнэн гэж АНУ-ын зам тээврийн албаны хүмүүс мэдэгдэв. Квинс дүүргийг чиглэн явж байсан гал тэрэгний зорчигчдын суудал доороос ойролцоогоор 1.2 метр урттай махчин загас олдсон нь зорчигчдын алайруулж орхисон байна. Тиймээс галт тэрэгний үйлчлэгч зорчигчдоос өөр вагон руу шилжихийг хүссэн бөгөөд галт тэрэг эцсийн зогсоол хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ. Урьд өмнө нь тагтаа, бүр опоссум хэмээх мэрэгч амьтан хүртэл галт тэрэгнээс олдож байсан удаатай ч махчин загас вагоноор "зорчиж" явахыг хэзээ ч хараагүй гэдгээ төмөр замын ажилтнууд хэлж байна. Гэхдээ махчин загас чухам хаанаас гарч ирсэн нь оньсого хэвээр үлджээ. Зорчигч Исветт Верде уг загасны зургийг авсан бөгөөд тэрээр "Вагонд суух үед загасны үнэр ханхалж байсан" хэмээн ярьсан байна.
РАЛЬДИЙ.А
shuum.mn
/Зөвшөөрөлтэй нийтлэв/
Нью-Йоркийн метроноос махчин загас олджээ | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.