Шууд Chart

Хайчаар зэвсэглэсэн дээрэмчид...

2013-08-10 10:54:49

Венесуэлийн Маракаибо хотод хайчаар гол зэвсгээ хийдэг дээрэмчдийг "пиранна" гэж нэрлэх болжээ. Тэд Өмнөд Америкийн зарим голд байдаг пиранна  хэмээх махчин загастай хүссэн зүйлээ авахын тулд бусад руу дайрдгаараа төстэй ч гэмээр. Учир нь тэдгээр дээрэмчид урт үстэй эмэгтэйчүүд рүү дайрч, тэдний үсийг хайчилж аваад зугтчихдаг аж. Эмэгтэйчүүдийг хүсээгүй байхад нь үсийг нь "тайраад өгчихдөг" тэдгээр хүмүүс улмаар тайрч авсан гэзгээ үсчний газруудад худалддаг байна. Тухайлбал синтетик үс 40-160 ам.долларын үнэтэй байдаг бол хүний гэзэг 500 гаруй ам.долларын үнэд хүрдэг гэнэ. Маракаибо хотын захирагч Эбелин де Розалесийн хэлснээр цагдаа нар хайчтай дээрэмчдийг зогсоохын тулд эргүүл хийх цагдаа нарын тоог нэмэгдүүлж байгаа ажээ. Гэхдээ үсээ дээрэмдүүллээ гэсэн албан ёсны гомдол одоогоор ирээгүй байгаа юм байна.

РАЛЬДИЙ.А
Shuum.mn
/Зөвшөөрөлтэй нийтлэв/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хайчаар зэвсэглэсэн дээрэмчид...  
Үзсэн: 1875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-10 21:01
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй