Шууд Chart

Өвлийн олимп, паралимпийн бүх төрлийг Өмнөд Солонгост явуулна

2014-12-15 16:02:56

2018 оны өвлийн олимпийн тоглолт болон паралимпийн наадмын бүх тэмцээнийг төлөвлөж байсны дагуу Өмнөд Солонгост явуулна гэж Пхенчханы олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Чхо Ян Хо мэдээлжээ.

Олимпийн наадмын тэмцээнүүдийн заримыг өөр оронд шилжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилгоор "Пхенчхан-2018" өвлийн олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны гишүүдтэй уулзахаар төлөвлөж буйгаа Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Монакод болсон 127 дугаар чуулга уулзалтын үеэр тус байгууллагыг 2020 он хүртэл хөгжүүлэх шинэ стратегийг баталсны дараа мэдэгдсэн байна.

ОУОХ-ны чуулганы үеэр олимпийн тоглолтыг зохион байгуулах хүсэлтэй орнуудын мэдүүлэг өгөх үйл явцын шинэ хэм хэмжээг баталжээ. Шинэ журмын дагуу тэмцээний хэсгийг зөвхөн өөр хотуудад төдийгүй хөрш орнуудад зохион байгуулж болно. Өмнөд Солонгос чарганы спортын төрөл болох бобслей, скелетоны тэмцээнийг Японы Нагано хотод шилжүүлэн энэ эрхийг ашиглахаар төлөвлөж байна гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд урьд нь гарсан боловч энэ мэдээллийг няцаажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өвлийн олимп, паралимпийн бүх төрлийг Өмнөд Солонгост явуулна   
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй