Өдөр тутмын сонины шинэ дугаарыг тоймлон хүргэж байна.
“Өнөөдөр” сонин “Хар алт дэлхийд хямдарсан ч Монголд ашгаа өгөхгүй нь” гарчигтай материалийг өнөөдрийн шинэ дугаартаа нийтлэжээ. Мөн “Төрийнхөнд олгодог олон давуу эрхээс хүртэхийн тулд хүмүүс хувийн хэвшлээс нүүр буруулах болсон”, “Өндөр өртөгтэй мэс заслыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо”, “Ерөнхий сайдад Б.Дэлгэрмаа зөвлөнө”, “Японд эрх баригч эвсэл сонгуульд ялав” зэрэг нийтлэлүүд болон “Ц.Даваасүрэн: Манай 34 хувийг шилжүүлээд Оюутолгойг бүрэн эзэмших санаархал бий” ярилцлагыг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы шинэ дугаараас “Сонгинохайрхан дүүргийн IX хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийлээ”, “Мянганы сорилтын сангаас тэрбум орчим ам.доллар орж ирэх бололтой”, “Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт 8-20 цагийн хооронд үйлчилнэ”, “Сиднейд зэвсэглэсэн этгээд хүмүүсийг барьцаалжээ”, “Мал эмнэлгийн салбарын зарим авлига” мэдээ мэдээллүүд болон “Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн том алхмаасаа ухарчих вий” ярилцлагыг онцлож байна.
“Зууны мэдээ” сонин энэ өглөөний дугаартаа “О.Магнайг цагдаад өгч, банкны шимтгэлийн асуудлыг гацаажээ” материалийг голлон нийтлэсэн байна. Мөн “Монголд казино тоглох хуулийг өргөн барина’, “Омар Л.Марреро Бентанкур: Куба орноос хавдрын эсрэг эм импортлож байна”, “Г.Ганжаргал насанд хүрэгчид ДАШТ-ээс медаль хүртэх боломжтой” зэрэг ярилцлага, мэдээллүүдийг нийтлэжээ.
“Улс төрийн тойм” сониноос “С.Баярцогтод Монголын төрийг удирдах битгий хэл улстөрч гэж хэлүүлэх эрх байхгүй”, “МАН-ын дэд сайдуудын нэрс өнөөдөр эцэслэн тодорно”, “МД Тоф ХХК-ийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ”, “Тал талаас нь зулгаах Тавантолгой”, “Д.Эрдэнэбат бүлгийн даргын албаа өглөө” зэрэг нийтлэлүүдийг онцлон хүргэж байна.
“Үндэсний шуудан” сонин “Нийслэл сүлд модныхоо гэрлийг асаалаа” сурвалжлагаар шинэ дугаараа голложээ. Мөн “Цэцийн дээр Ерөнхийлөгч гарах уу”, “Дэд сайд хайчлах тууз, гүйцэтгэх үүрэг үлдсэн үү”, “Цагаан хэрмийн үргэлжлэл яагаад ч Монголын говьд байх боломжгүй”, “Гадаад зээлийн төлбөрт л гэхэд 60 гаруй тэрбум төгрөг нэмж суулгах шаардлага гарчээ”, “Оюун ухааны тамирчид дэлхийн аваргаас ганзага дүүрэн ирлээ” зэрэг мэдээ, мэдээллүүд багтжээ. Түүнчлэн “Б.Лхагвасүрэн: Улсууд намайг мэдэх байх аа. Орчлонд танигдахаар амьдарлаа л даа” ярилцлагыг унших боломжтой юм.
“Монголын үнэн” сониноос “Рио тинто-ийнхон Оюутолгойг барьцаанд тавихаар ирсэн гэв үү”, “Усны үйлчилгээний үнийг нэмжээ”, “Баяр дөхөх тусам бараа, бүтээгдэхүүний үнэ улам өснө гэв”, “160 жилийн түүхтэй Риголеттог толилууллаа” зэрэг нийтлэлүүдийг онцлож байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.