Нийслэлийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн дагуу Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамт төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа.
Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал болон спортын алдартнуудыг төлөөлөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нийслэлийн иргэд оролцсон юм.
Төв талбайд хүрэлцэн ирсэн иргэддээ зориулж Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон дуучин МУСТА Б.Амархүү, М.Сонор, Хүүхэд залуучуудын улаан театрынхан “Бремен хотын хөгжимчид” зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзиклийг тоглосон юм.
Ингээд тус үдшийн гэрэл зургуудаас хүргэж байна.
Төв талбайн сүлд мод гэрэлтэж эхэллээ | ||
Үзсэн: 2345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.