Авлигатай тэмцэх газраас энэ оны төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн дүгнэлтийг өнөөдөр таницууллаа. Тус газраас өнгөрсөн жилээс төрийн байгууллагуудын авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар судалгааг хувийн шинжээчидтэй хамтран явуулж эхэлсэн. Энэ жилийн судалгаанд УИХ-ын харьяа долоон байгууллага, 16 яам түүний харьяа агентлагууд, 44 төрийн өмчит хувьцаат компани, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг нийт 152 байгууллага хамрагджээ. Судалгаагаар дээрх байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэрэгжилт 50 гаруй хувьтай гарчээ.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 50 гаруй хувьтай хэрэгжиж байна | ||
Үзсэн: 1793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.