Дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол буюу 11.7 хувь томуу, томуу төст өвчтэй байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, Налайх дүүрэгт 1.5 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.4 хувиар тус тус нэмэгджээ. Нийт өвчлөгсдийн 79.1 хувийг 0-9 насныхан эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 2214 дуудлага ирүүлсний 1128 тохиолдол буюу 50.9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.
Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.