Шууд Chart

Олимпийн тэмцээн болох далайгаас "супер бактер" илэрлээ

2014-12-16 13:06:39

Ирэх 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро зуны олимпийг зохион байгуулахаар товлоод байгаа. Судлаачид Олимпийн наадмын дарвуулт завь, виндсерфинг зэрэг тэмцээн уралдаан болох Бразилийн далайн эрэг хавийн усанд шинжилгээ явуултал “супер бактер” илэрсэн байна. Рио-де-Жанейрогийн Фламенго далайн эргийн уснаас илэрсэн "супер бактер" нь дархлаа муутай хүнд халдварлавал уушгины үрэвсэл, цус үжих зэрэг хам шинж өвчин үүсгэж, цаашилбал үхэлд хүргэдэг аж. Эмэнд тэсвэртэй “супер бактер” нь голдуу эмнэлгийн хог хаягдлаас илэрдэг байна.

Ийнхүү далайг ус бохирдолтой байгаа нь бараг 10 сая хүн амтай Рио-де-Жанейро хотын бохир усны сувгийн 70 орчим хувь нь Гуанабара булан руу цутгадгаас үүдэлтэй аж. Түүнчлэн Рио-де-Жанейро хотын Кариока голын дагуу хэд хэдэн газраас авсан дээжинд бактер илэрсэн байна. Кариока гол нь мөн л Гуанабара булан, Фламенго эрэг рүү цутгадаг.

Ийнхүү Бразил улс Олимпийн наадмыг зохион байгуулах тендерт оролцож эхэлсэн тэр үеэс эхлэн олон эсэргүүцэлтэй тулж байна. Бразилийн албаныхан Гуанабара булангийн бохидлыг 80 хүртэл бууруулахаа амласан ч өнгөрсөн зургадугаар сард Рио-де-Жанейро хотын дарга энэ "зорилго бүрэн биелэх боломжгүй"-г мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Бразилийн ард иргэд өнгөрсөн зун хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болон дундуур Олимпийн наадам зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах өртгийг эсэргүүцэн жагсаал хийсэн билээ. Бразиль улс хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг залгуулаад Олимпийн наадам зохион байгуулах болсон нь ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Олимпийн тэмцээн болох далайгаас "супер бактер" илэрлээ   
Үзсэн: 2244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй