Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 11/

2013-08-11 10:12:55

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 11, Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 5. Адъяа гараг. Долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран өглөөний 05:49 цагт мандаж, 20:12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Бусдад тусламж үзүүлэх өдөр. Шинэ өглөө маш хурдан эхлэх ба таны ихэнх төлөвлөгөөнүүд дэггүй байна. Салхинд зугаалах нь эрүүл мэндэд сайн ба эргэн тойрноо судлан сонирхож болно. Хэрэв та ингэвэл эрч хүчээ авч гайхалтай тохиролцоонд хүрэх болно. Нэг юм сэрэмжлүүлэхэд хэрэв хүнд юм худалдаж авах бол гэрлүүгээ явах хэрэггуй. Тэгвэл та гэмтнэ. Идэвхтэй түнш матрынханд гайхалтай сюрприз үзүүлнэ. Оройн цагаар болзоонд яв.

 

Хумх (1/20-2/18)   

Хумхуудын урд маш дардан зам харагдаж байна. Энэ өдөр гэр орноо тохижуулах, барилгын засварын ажилд сайн өдөр. Үнэт хээнцэр эдлэл авахаас зайлсхий. Аж ахуй байгууламж хийх явцад авьяас чадвараа ашигла. Хүслээ хязгаарла. Та боол болон хувирах ёсгүй.

 

 

Загас (2/19-3/20)

Дарамттай өдөр. Томорч мэдэх цөөхөн асуудлууд өнөөдөр гарч ирэх тул түргэн шаламгай шийдэх хэрэгтэй. Та татвар төлөлт даатгал өв хөрөнгө эсвэл хуультай холбоотой асуудлуудаа яаралтай нэг харах хэрэгтэй. Тэгсэн ч эдгээр асуудлууд тань ямар саадгүй лав шийдэгдэх юм. Хэрвээ ажлын сэтгэл хангалуун байдал маш их хүслийг бий болгож байгаа бол хэсэг завсарлаад дахиж эхэл мөн олон сурвалжаа аль нь хүчинтэй байгааг хай. Тиймээс хэд хоногийн турш хайрын гурвалжин нууц хайр гарч ирэх магадлалтай. Хэт их сэтгэл хөдлөл атаархал тань таны зорилгыг хаах талтай. Болгоомжтой бай.

 

Хонь (3/21-4/19) 

Төвөгтэй өдөр. Өөдрөг, азтай, хөгжилтэй явдалтай өдрийг өнгөрөөнө. Утас байнга дуугарч, зочид ирсэн завгүй өдөр байх болно. Олон удаа эрсдэлтэй үйлдэл хийх ба болгоомжтой байхыг анхааруулья. Учир нь та азтай байгаа ч энэ нь байнга таны ялалт гэсэн үг биш. Таны азтай яваа тань хөндлөнгийн хүний уцаарыг хүргэж, зөрчил үүсгэнэ. Хайртын тань хүсэл нь бие биенээ хүндлэх гэдгийг сана. Таагүй санагдсан зүйлээс холдоорой. Асуултандаа хариулт олж чадна. Өөртөө үнэнч байхыг нэгдүгээрт тавь.

 

Үхэр (4/20-5/20)   
Таагүй өдөр. Өнөөдөр аялалд гарахад аюул осолд өртөж болзошгүйг од эрхэсийн байрлал харуулж байна. Түүнчлэн хийж дуусгаагүй ажил биелүүлээгүй үүрэг даалгавартай холбоотой гэнэтийн таагүй мэдээ сонсох юм уу эсвэл асуудал үүсч мэднэ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Багахан өөрчлөлт хийх төдий амьдралд тань өөрчлөлт орж өдөр хоногийг зорилготой өнгөрөөх болно. Өөрийн амьдралд хүсэл эрмэлзлэлийг бий болгож зоригтой шийдвэр гаргаж сур.

Хамтатгах (5/21-6/21)   

Цоглог өдөр. Таны хуанли дахь бас нэг сайхан өдөр. Энэ өдөр тайван биш зан чинь эерэг байдлаар гадагшилж амралтын өдөр зүүд мэт л өнгөрнө. Одоо орж ирэх ухаалаг санаанууд ажил мэргэжилдээ болон бизнесийн тал дээр амжилтанд хүрэх сонирхолтой нээлт байж болох учраас санаачлагатай байх юм бол нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө. Сайн найзуудтайгаа цагийг хамт өнгөрөөх, нийгмийн харилцан үйлчлэл ба халуун дотно харьцаанаас таашаал авах нь таны яг одоо хайж буй зүйл байх болно. Энэ орой тэвчээртэй байх шаардлага гарч магад. Жижигхэн зүйлээс сэтгэлийг хямраах юм уу уур цухлыг чинь барахаас зайлсхий.

Мэлхий  (6/22-7/22)   

Амлалттай өдөр. Буян үйлдэхэд оролцох зохион байгуулах нь таны бусдад туслах хэрэгцээг гүйцэлдүүлнэ. Зарим нэгний харилцаанд сэтгэл зовоосон зүйлс тулгарна. Та орон нутгийн сонирхлын клубт нэгдэхийг хүсэх ч бүтэн цагаар оролцоход цаг хугацаа эрч хүч мөнгө зарцуулах шаардлагатай болно. Сүлжээ үүсгэх харилцаа тогтоох харилцан буулт хийх нь ажил ихтэй байгаа та нарт энэ өдрийг өөгүй болгож өгнө. Бусдыг царайчилж байснаас найз нөхөдтэйгээ холбоо барих нь гэр бүлийн гишүүдийг илүү хүчтэй болгоно.

 

Арслан (7/23-8/22)   

Сонирхолтой өдөр. Амьдралын утга учрыг ойлгох хүсэл нь шашны цуглаанд суух юмуу зах дээрх хөзрөөр мэргэлүүлдэг газар очиход хүргэнэ. Үнэнийг эрэлхийж буй бусад хүмүүстэй нэгдсэнээр гэгээрэл, нээлтийг хийх замдаа гарч чадна. Хүнд сурталтай ажлаас болж нэг албан тасалгаанаас нөгөө рүү өдөржин харайлган сэтгэл санаагаар унана. Нийгмийн үйл ажиллагаанууд таны календарт дүүрэн тэмдэглээстэй байгаа бөгөөд өөртөө чөлөөт цаг гаргахыг хичээ. Гэхдээ та өөрийн сэтгэл ханамжаа хангаж, эрч хүч авахаас илүүтэй түүндээ анхаарахыг илүүд үзэж магадгүй.

 

Охин (8/23-9/22)   

Тэвчээр шаардсан өдөр. Бизнес эрхлэгч болон арилжаа наймааны үйл ажиллагаа явуулдаг охиныхонд таагүй хандлагатай өдөр. Тэд өнөөдөр их хэмжээний мөнгөний алдагдалд орох маш хүнд сорилттой тулгарах гэх мэт асуудлуудтай тулгарч мэдэх юм. Нэн ялангуяа үйл ажиллагаатай холбоотой шинэ санал санаачлага их эрсдэл дагуулах төлөвтэй. Хэдийгээр таны санаанууд гавъяа зүтгэл хүртэх ч хүмүүс өөрийн тань төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө хэсэг хугацаа зарцуулах болно.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэлээр унагаасан өдөр. Нийгмийн асуудлуудаас болж найз нөхөдтэйгээ муудалцана. Элбэг хангалуун байдалд баясах боловч өнгөрсөн зүйлээс болж маргалдаж магадгүй. Одоо энэ талаар ухаалаг ярьж чадахгүй байсан ч энэ маргаан мартагдах үед асуудлыг гаргаж тавихын тулд тэмдэглэж ав. Та нарын зарим нь амралтанд явах, эсвэл үнэтэй эд зүйл худалдан авахаар мөнгөө хуримтлуулж байгаа ч бага багаар үрэгдэж мэднэ. Өдөр тутмын зүйл худалдан авахад мөнгөө ухаалаг зарцуулах хэрэгтэй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хоёрдмол өдөр. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах тасарсан харьцаагаа сэргээх хүсэл хүчтэй төрөх магадлалтай. Олонх хилэнцүүдийн оюун санаа үүлэн дунд умбаж хүсэл мөрөөдөл нь хайнга алхам хийхэд хүргэж болзошгүй. Ганцаар байж амрахад их цаг зав гарга.

 

Нум (11/22-12/21)   

Амлалтын өдөр. Өнөөдөр од гарагсийн чухал шилжилт болох бөгөөд нумын ордонд төрөгсдөд хэд хэдэн чухал үйл явдал тохиолдоно. Амьдралын зарим нууцлаг зүйлс, секс, төрөлт, сэргэн мандалт болон эрх мэдэл зэргийг хамруулсан асуудлууд их анхаарал татах бололтой. Байгууллагын хамтарсан судалгаа шинжилгээний ажил үр дүнд хүрч урам зоригтой үргэлжилнэ. Гэвч бусдын хууран мэхлэлтэнд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Шинэ санаанууд өөрийн мэдэлгүй ундран гарч ирэх болно. Өндөр зэрэглэлийн технологид хөрөнгө оруулалт хийхээр зэхэж буй нумынханы хувьд гайхамшигтай үр дүнд хүрэх болно.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 11/  
Үзсэн: 1958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй