Шууд Chart

Япон дахь монголчуудын дунд Хакухо аваргын нэрэмжит тэмцээн болно

2014-12-16 13:28:53

Япон улсад сурч, ажиллаж буй оюутан залуус, монголчуудын амралт, чөлөөт цагт зориулан Япон дахь Монгол оюутны холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт наадам” арванхоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болох гэж байна. 

Энэ жилийн тэмцээнийг Хакухо аваргын 32 дахь түрүү бөхийн амжилтад онцгойлон баяр хүргэн, түүний нэрэмжит болгон явуулж байна. Мөн энэ жилийн тэмцээнд эрчүүдийн гар барилдааны төрлийг нэмж оруулснаа зохион байгуулагчид онцложээ.

Японд амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах спортын наадмыг дараах төрлүүдээр явуулах аж.

  • Сагсан бөмбөг:

-Эрэгтэй баг
-Эмэгтэй баг
-3 онооны шидэлт
-Хос шидэлт

  • Хөлбөмбөг
  • Ширээний теннис(ганцаарчилсан):

-Эрэгтэй
-Эмэгтэй

  • Шатар
  • Даам
  • Судокү
  • Гар барилдаан


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Япон дахь монголчуудын дунд Хакухо аваргын нэрэмжит тэмцээн болно   
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй