Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

2014-12-16 14:00:59

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 24-ний өдөр болох гэнэ. Тус хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг авч хэлэлцэх аж. Тодруулбал, уг хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1.5-д заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн байна” гэж заасан нь  Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэснийг  зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно  
Үзсэн: 1302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй