Шууд Chart

Өнгөрсөн жилийн аваргууд эхний тоглолтонд хожигдлоо

2014-12-16 14:29:45

Монголын сагсан бөмбөгийн "Үндэсний супер лиг"-ийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордонд боллоо. СТО-нд эмэгтэй супер лигийн зургаа дахь тоглолт "Баянгол Фалконс" vs "ШУТИС Шаркс"-ын дунд өрнөсөн бол эрэгтэй лигээс "Танан гарьд" vs "Их-Өргөө Аравтууд", СБЛ Хасын хүлэгүүд" vs "Дорноговь Сентоза Арслангууд"-тай тоглолоо.

 

БАЯНГОЛ ФАЛКОНС vs ШУТИС ШАРКС – 58:59

Сагсан бөмбөгийн эмэгтэй Үндэсний Супер Лигийн улирлын зургаа дахь тоглолт "Баянгол Фалконс" болон "ШУТИС Шаркс" багуудын хооронд боллоо. Энэ тоглолтын өмнө Фалконс баг хоёр хожилтой байсан бол Шаркс баг хоёр хожигдолтой байсан юм.

Баянгол Фалконс багаас ОУХМ Д.Ганзул, Э.Чимиддолгор нар тус бүр 13 оноо, мөн Б.Солонго 13 оноо, 12 самбар, 6 бөмбөг таслалт, З.Цолмон 9 оноо, 5 бөмбөг таслалт, Ж.Мөнхсувд 3 оноо, 15 самбар авчээ. Улмаар "Фалконс" баг тоглолтын сүүлийн хоёр минут хүртэл 8 оноогоор тэргүүлж явсан.

Гэсэн ч "Шаркс"-чууд бууж өгөх бодолгүй байжээ. Тэд эцсийн мөч хүртэл сайн хамгаалалт хийж, оноог хоёр болгож ойртуулсан. Улмаар цаг дуусахаас тавхан секундын өмнө "Шаркс" багийн лидер тоглогч Х.Майжаргал алсын зайн гайхалтай шидэлтээ цагариганд хийснээр, Спортын Төв Ордонд цугласан үзэгчдийг бүгдийг нь суудлаас нь босгосон. Ингэснээр энэ тоглолтонд 59:58 харьцаатай "ШУТИС Шаркс" баг улирлын эхний ялалтаа авсан бол, Фалконс баг эхний хожигдлоо хүлээлээ.

ШУТИС Шаркс багаас Х.Майжаргал 24 оноо авч, мөн багаа хожилд хүргэснээр тоглолтын ШИЛДЭГ тоглогч болсон. Мөн Г.Уянга 14 оноо, 8 самбар, 5 бөмбөг таслалт, О.Даваадаш 6 оноо, 6 самбар, Э.Одонтуяа 5 оноо тус тус авчээ.

ДОРНОД ТАНАН ГАРЬД vs ИХ ӨРГӨӨ АРАВТУУД – 93:90

"Үндэсний Супер Лиг"-ийн 2012-13 оны улирлын аварга Дорнод Танан Гарьд баг шинэ улирлын хоёр дахь тоглолтоо өчигдөр Их Өргөө Аравтууд багийн эсрэг хийлээ.

"Гарьд"-ууд багийн довтлогч ОУХМ О.Ууганбаяр лигийн эхний тоглолтондоо 64.7 хувьтай довтолж, 29 оноо аваад байсан. Өчигдөр ч мөн түүний дундын зайн шидэлтүүд найдвартай байснаар, 52.2 хувьтай довтолж, 29 оноо, 11 самбар авч, багаа тэргүүлсэн. Мөн ОУХМ Ц.Азбаяр холын зайн зургаан шидэлтээ оновчтой болгож, 52.9 хувьтай довтолсоноор, 27 оноо, 9 оновчтой дамжуулалт, багийн ахлагч Б.Мөнхболд 21 оноо, 12 самбар, Г.Ихбаяр 8 оноо, Ц.Цэрэнбат 6 оноо, 14 самбар авчээ.

Харин Их Өргөө Аравтууд багаас шинэ легионер тоглогч Jordan Mccoy 22 оноо, 20 самбар авсан бол Д.Мөнхтүвшин 22 оноо, Б.Билгүүн 17 оноо, 7 самбар, С.Батбямба 14 оноо, 17 самбар, Б.Мөнхбат 10 оноо, 10 самбар авчээ.

Ингэснээр тун ширүүн өрсөлдөөнтэй болсон энэ тоглолтод "Дорнод Танан Гарьд" баг 93:90 харьцаатай хожиж, улирлын хоёр дахь хожлоо авлаа. Харин "Аравт"-ууд хоёр дахь хожигдлоо хүлээлээ.

АВАРГУУД ШИНЭ УЛИРЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТОНДОО АРСЛАНГУУДАД ХОЖИГДЛОО

Үндэсний Супер Лигийн өнгөрсөн улирлын аварга "СБЛ Хасын Хүлэгүүд" баг шинэ улирлын эхний тоглолтоо өчигдөр "Сентоза Арслангууд" багийн эсрэг хийлээ.

Улирлын эхнийхээ тоглолтонд "Хүлэгүүд" багаас холбон тоглогч О.Сэргэлэн шилдэг тоглолт үзүүлж, уран гоё довтолгоонууд хийж байлаа. Тэрээр энэ өдөр 16 довтолгооныхоо аравыг нь оновчтой болгож, 26 оноо, 7 самбар авч, 7 оновчтой дамжуулалт өгч, багаа тэргүүлсэн. Харин багийн лидер Б.Билгүүн 20 довтолгооныхоо дөрөвийг нь хийн, 20 хувьтай довтолж, 14 оноо, 7 самбар авч, үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Мөн Хүлэгүүдээс А.Бямбадорж 18 оноо, М.Отгонмөнх 15 оноо, 5 самбар авсан бол легионер тоглогч Kyrie Randell 11 оноо, 15 самбар авчээ.

Харин "Арслангууд"-аас төвийн тоглогч Torin Walker самбар доор шилдэг тоглолт үзүүлж, 18 довтолгооныхоо 11-г нь оновчтой болгож, 28 оноо, 19 самбар авсан. Мөн монголд ирсэн эхний улиралдаа Хүлэгүүд багт тоглож байсан Chris Lawson, хуучин багийнхаа эсрэг тун дайчин тоглолт үзүүлсэн. Улмаар 18 оноо, 10 самбар, 11 оновчтой дамжуулалт өгснөөр, трибль дабль хийж, энэ улиралд хоёр дахь удаагаа трибль дабль гэсэн үзүүлэлттэй тоглолоо. Мөн Арслангуудаас О.Нямбаяр 12 оноо, С.Пүрэвцэрэн 11 оноо, Б.Баатарсүрэн 10 оноо авчээ.

Ингэснээр өнгөрсөн улиралд лигийн сүүл мушгиж байсан "Сентоза Арслангууд" баг, энэ улиралд хүчтэй байгаагаа харуулж, аваргуудыг 98:92 харьцаатай буулган авлаа. Ингэснээр "Арслангууд" шинэ улирлын хоёр дахь хожлоо авч байна.

Тоглолтын тойм

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өнгөрсөн жилийн аваргууд эхний тоглолтонд хожигдлоо  
Үзсэн: 1826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-12-16 15:52
mania ligiin temtseend 6-8 bga bhad l hangalttai yum bnoo ingej 10 garan bag orohoor chanargui olon baguud bh shig bna bolson boloogui hdn hudlaa nohduud yag sain toglodog hed ni olon baguudad huvagdaad ortson
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-12-16 14:46
mgl iin sags gej ulger ulger hun sonirhoj harah yuch alga tagjgaruudaa ineedtei yumaa

Бидэнтэй нэгдээрэй