Шууд Chart

Дашчойлон хийдээс ГССҮТ-д мэс заслын багаж бэлэглэлээ

2014-12-16 15:06:21

Зүүн Хүрээ Дашчойлон хийдээс Гэмтэл согог судлалын Үндэсний төвд есөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий ясны мэс заслын багаж өнөөдөр бэлэглэлээ. Тус хийдийн зүгээс сүсэгтэн олны хандивын мөнгөөр ийнхүү буяны ажил хийж байгаа аж. Мөн өөр олон буяны ажлыг хийх болно гэдгээ хийдийнхэн хэлж байна. Сүсэгтэн олны буянаар гэмтлийн эмнэлэгт мэс ажилбар хийхэд шаардлагатай багаж дутмаг, хуучирсан байдаг гэдгийг судалж үзээд энэхүү багажуудыг ХБНГУ-аас захиалж авчирчээ. Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав багаж гардуулах үеэр “Гэмтэл гэдэг бол маш түргэн тусламж авах шаардлагатай өвчин. Бидний бэлэглэж буй багажийг өвдөж шаналсан улсын зовлонг түргэн гэтэлгэх үйлсдээ ашиглаарай” гэсэн юм.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Дашчойлон хийдээс ГССҮТ-д мэс заслын багаж бэлэглэлээ   
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй