Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд 12 хувьцаат компанийн нийт 2.935 ширхэг хувьцаа 4.5 сая төгрөгөөр арилжигдсан байна. Мөн Засгийн газрын үнэт цаас өнөөдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, жилийн 15.731 хувийн өгөөжтэй, 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 152.978 ширхэг Засгийн газрын үнэт цаас худалдан авах захиалга иржээ. Захиалгыг Сангийн яамны зүгээс 100 хувь баталгаажууллаа. Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд оролцсон байна. Харин Топ-20 индекс 14.616.43 нэгж буюу 0.43 хувиар буурсан дүн гарчээ.
15.3 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжигдлаа | ||
Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.