Шууд Chart

Тоглосон дуудлагын цаана өөр нэгэн хохирдог

2014-12-16 15:54:06

Иргэд Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хандаж шуурхай дуудлага өгдөг. Дуудлага бүхэн хариуцлагатай, яаралтай, түргэн шуурхай байдлыг хангах ёстой байтал энэ үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад саад учруулж тоглосон дуудлага хийдэг хүмүүс цөөрөхгүй байгаа аж. Нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулан удаа дараа үйлдэж байгаа нь алба хаагчдын ажиллах нөхцөлийг хүндрүүлж байна. Тиймээс иргэд та бүхэн бага насны хүүхдүүддээ анхааруулж, гэртээ яриа өрнүүлж, сэтгэцийн өөрчлөлттэй гэр бүлийн гишүүнийхээ гар утсанд анхаарахгүй бол тоглосон дуудлагын цаана бодит дуудлага өгч, яаралтай тусламж авах гэсэн иргэн хохирдог гэдгийг хэлж ойлгуулах зайлшгүй шаардлага байдаг. Магадгүй хүний амь нас ч яригдаж болохыг Цагдаагийн газраас мэдээлж байна. Дашрамд дуулгахад, тус төвөөс хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор тусгай дугааруудад мессежээр мэдээлэл авах үйлчилгээг нэвтрүүлэхээр техникийн нөхцлөө хангаж, бэлэн болгохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. 


Тоглосон дуудлагын цаана өөр нэгэн хохирдог   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй