Шууд Chart

Албан хаагчдын чадавхийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран сайжруулж байна

2014-12-16 17:00:49

Хүн амын хѳгжил, нийгмийн хамгааллын яам төрийн газрын бодлого хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдэнд чиглэсэн үйлчилгээг чадварлаг, мэргэшсэн албан хаагчдаар дамжуулан түргэн шуурхай хүргэхийг зорьж ажилладаг. Тус яам энэхүү зорилтыг хангахад, дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасны дагуу Хүний нөөц, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн зѳвлѳх ноён Брайн Глийсон энэ сарын 15-19 өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Хүний нөөцийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээний зорилго нь хэрэгжсэнээр албан хаагдчын чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай ур чадварт суурилсан судалгааг явуулжээ. Судалгааны дүнд үндэслэсэн “Чадавхийг хѳгжүүлэх стратегийн бодлого, тѳлѳвлѳлт”-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Албан хаагчдын чадавхийг НҮБ-ын Хүн амын сантай хамтран сайжруулж байна   
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй