Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр “Бумбардай” номыг зохиогч Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзлаа. Тус газар өнгөрсөн онд “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-аас эрхлэн гаргасан “Бумбардай” цуврал зурган номын нээлтийг Төрийн ордонд зохион байгуулахад хамтран ажилласан билээ. Төслийг санаачлагчид ес дэх дугаараа гаргахаар бэлтгэж байгаа юм. Монгол ёс заншил, биет болон биет бус өв, уламжлалт зан харилцаа, үр хүүхдээ өсгөх гэрийн хүмүүжлийн талаар өгүүлэх дугаар бүр өөрийн өвөрмөц сэдвүүдтэй байх юм. Хүүхдийн төлөө үндэсний газраас “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-тай хамтран нийслэлийн төдийгүй орон нутгийн хүүхдүүдэд “Бумбардай” зурган 108 цуврал номыг хүргэхээр хамтран ажиллах юм.
“Бумбардай” номыг зохиогч Н.Эрдэнэбаярыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 2354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.