Шууд Chart

Тьерри Анри зодог тайллаа

2014-12-16 17:12:03

Цагтаа Английн “Арсенал” клубт гялалзаж явсан, “Их буучид”-ын домогт довтлогч Тьерри Анри хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ. Тэрээр хэд хоногийн өмнө АНУ-ын "Мэйжор" лигийн "Нью Иорк Ред Булл" клубээс халагдан хаана очих нь тодорхойгүй байсан.

Эдүгээ 37 настай, Франц довтлогч Терри Анри: “Хөлбөмбөг дэх 20 жилийн карьерийнхаа дараа миний бие мэргэжлийн хөлбөмбөгөөс зодог тайлах шийдвэр гаргалаа. Гайхалтай аялал байлаа. Бүх фэнүүд, багийн хамтрагчид болон “Монако”, “Ювентүс”, “Арсенал”, “Барселона", “Нью Иорк Ред Булл” клубуудтэй холбоотой бүх хүмүүст талархал илэрхийлмээр байна. Мөн мэдээж хөлбөмбөг дэх миний үеийг онцгой болгож өгсөн Францын шигшээ багт талархал илэрхийлье” хэмээн ярьжээ. 

Цагтаа “Арсенал”-тай хамт Английн премьер лигт хожигдолгүй түрүүлж, 175 гоол оруулсан амжилтаараа бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж явсан, Францийн шигшээ багийн шилдэг тоглогч асан Анри ийн зодог тайллаа. Тэрбээр одоо Лондонд очиж, “Skysport” телевизэд ажиллахаар болоод байгаа аж. 

Мөн тэрээр “Нью Иорк Ред Булл”-ээс яваад нэгхэн хоногийн дараа: "Миний ирээдүй яг одоогоор жаахан тодорхойгүй байна. Юу болохыг тун удахгүй харцгаая. Арсеналд эргэн очих уу, гэж үү? Энэ бол хүсэл. Зул сар хаяанд ирж байна. Тиймээс энэ миний зул сарын хүсэл. Би одоо ч тоглох чадвартай байгаа гэдгийг миний улирлын тоглолтуудаас харж болох байх. Би зодог тайлах талаар хараахан бодоогүй байна." хэмээн сэтгүүлчдэд ярьж байсан юм. Харамсалтай яагаад ийм шийдэлд хүрснийг тааварлахад бэрх аж.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Тьерри Анри зодог тайллаа  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй