![](/uploads/201412/news/thumb/69731155a2ef07baff61e335c09fa11c_x3.jpg)
NBA-гийн 69 дахь улирлын зарим тогллолтын мэдээллийг хүргэж байна. Өчигдөр талбайд долоон тоглолт болсоноос хамгийн сонирхолтой тоглолт болох Коби Брайнт тэргүүтэй "Лос Анжелес Лейкэрс" баг "Минносато Темберуолвз" багийн талбайд зочлон тоглолоо.
Тоглолтын эхний хагаст 49-44 харьцаагаар "Лейкэрс" илүүрхсэн бол гуравдугаар үед талбайн эзэд оноог ойртуулж хоёр болгосон юм. Гэвч дөрөвдүгээр үе дуусахаас ганцхан минутын өмнө "Тембэруолвз"-чууд оноог тэнцүүлсэн ч оноогоор илүү гарч чадалгүй 18 дахь ялагдалаа хүлээлээ. Харин Лейкэрс улирлын найм дахь ялалт мөн энэ улирлын анхны гурав дараалсан ялалт байгууллаа. Мөн хоёрдугаар үеийн 524 минутад Коби Брайнт хоёр торгуулийн шидэлтийг амжилтай болгосноор Майкл Жордангийн 32.292 оноо авсан амжилтийг эвджээ.
Тэрбээр тус рекордыг гүйцсэн тэр мөчид тоглолтыг зогсоон бүгд түүнд хүндэтгэл үзүүллээ. Мөн лигийн зүгээс тухайн бөмбөгийг нь түүнд дурсгал болгон үлдээсэн бөгөөд "Миннесота"-гийн талбайд зочлон тоглож байгаа ч тоглолтын турш Коби хэмээн хашгирсаар байсан аж. Тус тоглолтод Коби Брайнт 26 оноог авч багаа тэргүүлсэн бол Карлос Бүүзэр 22 оноо, 13 самбараас бөмбөг авч тусалжээ. Харин эсрэг багаас Мухаммед 28 оноог авч багаа тэргүүлсэн байна.
"Лейкэрс" энэ улирлын анхны гурав дараалсан ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.