![](/uploads/201412/news/thumb/6d1281e33be4950ce53c129c7e56b393_x3.jpg)
Энэхүү Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж хоёр тамирчин, нэг дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан А.Энх-Ариун (эм) 18 настай, МУБИС-ийн БТДС-ийн оюутан Б.Тулга (эр) 19 настай тамирчид нь дасгалжуулагч ОУХМ Ж.Долгорсүрэнгийн хамт явна. Монголын тамирчид 500 м, 1000м, 1500м, 3000м, 5000 метрийн болон нийтийн гараа гэсэн таван зайн уралдаанд өрсөлдөх юм. Монголын залуу тамирчид хувийнхаа болон улсынхаа дээд амжилтуудыг ахиулах зорилт тавьж байна.
Тэшүүрийн ДАШТ Алмата хотын дэлхийд алдартай 6500 хүний суудал бүхий “Медеу” тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Медеу цэнгэлдэх нь Тяньшан уулны дунд хэсэгт, далайн түвшнээс дээш 1691 метрт өргөгдөн байрласан байдаг.
Дэлхийн оюутны аваргын тэшүүрийн тэмцээн нь 2012 онд анх Польшийн Закопани хотноо явагдаж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ удаа хоёр дахиа болно. Харин 2016 оны тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдахаар болжээ.
Алматагийн дэлхийн оюутны АШТ нь тус хотноо 2017 онд явагдах дэлхийн оюутны өвлийн Универсиад их наадмын өмнөх томоохон сорил тэмцээн болж явагдаж байгаагаараа онцлогтой юм. Монголын оюутны тэшүүрийн шигшээ баг өнөөдөр УБ-Бишкекийн чиглэлийн Туркийн авиакомпанийн онгоцоор нисч 12 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо ирэхээр төлөвлөж байна.
Оюутан тэшүүрчид Алмата-г зорилоо | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.