
Арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Дарь эх, 100 айл орчим агаарын бохирдол хамгийн ихтэй”, “Хөрвөх чадварын төлөөх хөрөнгийн захын давалгаа”, “Эзэнгүйдэл: Гурван сая дахь иргэнд байр биш цэцэрлэг хэрэгтэй”, “Сэлбэ голыг цэвэрлэдэг хүү оны шилдгээр шалгарчээ” зэргийг унших боломжтой юм.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт “Хакухо М.Даваажаргал: Японы Сумогийн холбооноос дарамт, шахалт ирэхгүй байгаа”, “Шинэ жилийн гоёлын үс засалтад жараад оны сонгодог хэв маяг зонхилж байна”, “Парист зарагдсан Ногоон дарь эх нь Чойроос алдагдсан, өөрийнхөө хаана байгааг дуулгадаг гэх бурхан мөн үү” зэргийг онцлосон байна.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Монголыг аврах МАН-ын төлөвлөгөө”, “Р.Цанжид: Би бол улс төрийн золиос”, “Дугаарын хязгаарлалтыг зориудаар батладгийн учир юу вэ”, “Нийслэлийн төсвөөр гурван дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина” зэргийн уншаарай.
“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “МАН, АН-ын гэрээнд юу нуугдана вэ”, “Хоёр тэрбум хэмнэлтэд 186 хүн өртөв”, “С.Наранцогт: Хүндэт харуулын гутлыг ээтэнгээр сольсон нь миний бахархал”, “Сургуулиудын цайны газар хоол биш хор зарж байна” зэргийг нийтлэсэн байна.
“Үндэсний шуудан” сонин “100 ортой хүүхдийн эмнэлэг гурвыг барина”, “Тендерт суурилсан ашиг сонирхлын хэлхээ”, “А.Сүхбат: Би тэмцэл дунд барилдсаар өдийг хүрлээ” зэрэг материалыг өнөөдрийн дугаартаа оруулжээ.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Яам, агентлагийн ажилчдын тоог 15 хувиар бууруулж, дарга нарыг цөөлнө”, “Ерөнхий сайдаа шинэ жилээр хүн хохирвол та хариуцлага хүлээх үү" зэргийг материалыг уншиж болно.
“Засгийн газрын мэдээ” сонинд “Ерөнхий сайдын зөвлөхүүд тодров”, “Монголыг гутаасан “Монголита”” зэргийг нийтлэсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.