Шууд Chart

Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв

2014-12-17 13:13:23

Сургалтын төрийн сангаас их, дээд сургуулийн оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэг энэ сарын 10-нд буух байсан ч одоог хүртэл оюутнуудын дансанд байршаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн С.Дэлгэрмаатай холбогдлоо. Тэрбээр “Одоогоор бид тэтгэлэг авах оюутнуудын тоог гаргаж, мэдээлж дуусаад байна. Сангийн яамнаас мөнгө олгох зөвшөөрөл өгвөл оюутнуудын 70200 төгрөгийг олгоно. Энэ жилээс голч оноо харгалзаж буй тул 160 мянга гаруй оюутны 112 мянга нь л тэтгэлэг авах боломжтой болж байгаа. Тэдэнд гурван сарын тэтгэлэг гээд нийт 30.5 тэрбум төгрөг олгох тооцоо байна” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Оюутны тэтгэлэг олгох санхүүжилт орж ирээгүй гэв  
Үзсэн: 3908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-12-22 18:42
үнэхээр сайн сурч байгаа оюутанд бол олгох нь зөвөө,түүнээс хичээлдээ суудаггүй,хөдөөнөөс хотод орж ирэн эрх чөлөөнд умбасан эцэг эхээ хайрлахгүй мөнгө нэхэж шоудсан нөхдөд бол хэрэггүй.Ядарсан нэгний сургалтын төлбөрт ч болов нэмэр болж байгаа шүү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-12-17 20:58
arilj uz 119.40.100
119.40.100.xxx [119.40.100.xxx] 2014-12-17 13:53
Ирэх 2015 оноос оюутны 70 мянгыг зөвхөн онц сурсан оюутнуудад өгөхөөр болсон. 120 тэрбумаас 30 гаруй нь үлдэ байгаа да оюутнууд минь.
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-12-17 13:47
hurdan ugchoosei !!!!!

Бидэнтэй нэгдээрэй