Шууд Chart

Зургаан хүний аминд хүрчээ

2014-12-17 13:17:09

АНУ-ын Пеннсилвани мужид зургаан хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаагийнхан энэ хэргийг 35 настай Брэдли Уильям Стоун гэгч үйлдсэн гэж сэжиглэж, түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Сэжигтэн өөрийн эхнэр Николь Стоун, түүний ээж, эмээ, эгч, эгчийнх нь нөхөр, 14 настай охиноо хороосон байна. Одоогоор сэжигтнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Зургаан хүний аминд хүрчээ  
Үзсэн: 2786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй