![](/uploads/201412/news/thumb/c26b5112e43e73b1bebf0cd135de9bcd_x3.jpg)
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн 2014-2015 оны шинэ жилийн баярын хурал боллоо. Хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, MN2 телевизийн захирал Ц.Лхагвадаш тэргүүтэй удирдлагууд оролцож нийт ажилтан, уран бүтээлчидтэй шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтэд чиглэсэн олон нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Тэгвэл энэ жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчдийг шагнаж, урамшууллаа. Түүнчлэн "Хурд" агентлагийн олон нэвтрүүлэг шилдгээр шалгарсан. Тухайлбал, "Хурд" агентлагаас санаачлан сонсогчдод хүрдэг “Шинэ өглөө хөтөлбөр”, “Тусгал" мэдээ, мэдээллийн шууд хөтөлбөр, "Хурд" агентлагийн цаг тутмын мэдээллийн хөтөлбөрүүд шилдэгт багтсан. Харин МҮОНТ-ээс “Цагийн хүрд”, “Дөрвөн урилга”, “Нэг сая нэг минут” зэрэг нэвтрүүлэг шилдгээр шалгарсан юм. “Энэ онд МҮОНРТ олон шилдэг санаачилга гаргаж, уран бүтээлийн олз ихтэй ажилласан” гэдгийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар онцлож байлаа.
Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг МN2 телевиз хүртэж, Радио, телевизийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ж.Батбаяр, Б.Эрхэмболор, М.Удвал нар шагнагдлаа. Мөн уран бүтээлийн болоод ажлын амжилт гаргасан зарим ажилчдад Радио, телевизийн “Хүндэт дэвтэр”, “Жуух бичиг”, “Баярын бичиг” болон баярын бэлэг гардуулсан юм.
Баярын хурал боллоо | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.