Шууд Chart

"Голден Стэйт Уорриорс" дараалсан 16 хожлыг зогсоолоо

2014-12-17 15:07:11

NBA-гийн 2014-2015 оны шинэ улирлын буюу 69 дэх улирлын зарим онцлох тоглолтын мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр зургаан тоглолт боллоо. Улирлыг хожлоороо тэргүүлж байгаа хоёр баг болох "Мемфис Гриззлис" талбай дээрээ "Голден Стэйт Уорриорс" багтай тоглолоо.

Багийнхаа түүхийг шинэчилж 16 дараалж хожоод байсан "Голден Стэйт Уорриорс" эхний үед 30-24 харьцаагаар илүүрхсэн ч сүүлийн гурван үед тэргүүллээ хадгалж чадалгүй 98-105 харьцаагаар ялагдал хүлээж улирлын гурав дахь хожигдлоо авлаа. Харин "Гриззлис" талбай дээрээ ердөө ганц л хожигдолтой бөгөөд улирлыг 20 хожил дөрвөн хожигдолтой өрнөд бүсийн хоёрт бичигдэж байна. Тус тоглолтод Марк Газол 24 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Зач Рендолф 17 оноо, 10 самбараас бөмбөг авч, Майк Конли 17, Винс Картер 16 оноог тус тус нэмэрлэжээ. Харин эсрэг багаас Клей Томпсон 22 оноо, Стивэн Карри 19 оноо, Спэйт 18 оноог авсан ч бусад тоглогч нь тааруухан тоглолт үзүүлж ялагдал хүлээлээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Голден Стэйт Уорриорс" дараалсан 16 хожлыг зогсоолоо  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй