![](/uploads/201412/news/thumb/cbf4ae8d366a08bfdad7c0f94a79abc0_x3.jpg)
"Формула 1"-ийн улирал дуусч, багууд ирэх улирлын өнгө төрхөө тодорхойлж сууна. Өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы Себастиан Феттель "Феррари"-тай гурван жилийн 80 сая ам.долларын гэрээ байгуулж, хамгийн өндөр цалинтай нисгэгч болсон.
Харин "Феррари" багийн үндсэн нисгэгч байсан Испанийн Фернандо Алонсо "Макларен Хонда"-г ирэх оны эхээр зорихоор болжээ. Мөн өнгөрсөн баасан гарагт "Макларен Хонда" баг өөрийн шинэ нисгэгчээ танилцуулсан юм. "Формула 1"-ийн зам дээр цөөнгүй жил уралдаж, чамгүй туршлага хуримтлуулсан испани эр 2009 оны дэлхийн аварга Их Британийн Жонсон Баттоны хамт замд гарах боллоо. Харин тус багийн хөгжлийн хөтөлбөрөөс амжилтын гараагаа эхэлсэн Данийн Кевин Магнусен нөөц нисгэгчийн албанд шилжсэн байна.
Сонирхуулахад, Ф.Алонсо 2005-2006 онд дэлхийн аварга болсон. Харамсалтай нь 2009 оноос түүний амжилт уруудаж нэг ч гараанд түрүүлээгүй юм.
Фернандо Алонсо ирэх онд "Макларен Хонда"-г зорино | ||
Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.