Шууд Chart

Мянган оюутны байр ашиглалтад орно

2013-08-12 09:32:09

Мянган оюутны байрны барилгын гадаад болон дотоод ажил дуусч,  энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Одоогоор дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил явагдаж байгаа аж. Оюутны байр ашиглалтад орсны дараа аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцан ажиллах юм.
Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх аж. Дашрамд дурдахад оюутнууд цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Мянган оюутны байр ашиглалтад орно  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй