Ангараг гараг дээр судалгаа хийж байгаа Куриосити робот Ангараг судлалын түүхэнд анх удаагаа органик молекулууд илрүүлжээ.
Энэ нээлтийн үндсэн дээр одоо Ангарагт амьдралын ул мөр илрүүлэх боломж ойртож байна гэсэн үг юм. 2012 онд Ангараг гаригт газардсанаасаа хойш Куриосити нь Гэйлийн тогоо хэмээх хэсэгт судалгаа хийсээр байгаа юм.
Тэнд Куриосити нь Кумберланд гэж нэрлэсэн хаданд өрөмдлөг хийж түүний бүтцийг судалж байгаа ажээ.
Харин энэ өрөмдлөгөөс гарсан нунтаг дээр шинжилгээ хийх явцад органик бодис илрүүлсэн нь энэ юм байна.
Куриосити багийнхан дараагийн хэдэн сард хоёр дахь өрөмдлөг явуулж илүү баялаг органик молекул хайхаар төлөвлөж байна.
Ангараг гараг дээр судалгаа хийж байна | ||
Үзсэн: 1870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.