Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-12-18 10:46:14

Арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа "Тээгч эх болмоор байна", "Японтой хамтарсан эмнэлгийг 2015 оноос Монголд барьж эхэлнэ", "СЗХ-ны удирдлагууд ажлаа өгнө", "Ч.Сайханбилэгийн танхим 17 дэд сайдтай ажиллахаар боллоо", "ЭХЭМҮТ нисдэг эмнэлэгтэй хамтрахаар гэрээ байгуулжээ" зэрэг нийтлэл, сурвалжлагуудыг онцложээ.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаарт "Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар хэвлэлийн бага хурал хийж, төр засгийг амьтнаа хамгаалахыг уриаллаа", "Монголын хөгжлийн барометр", "Б.Амарсайхан: Их хаанаа Жингис, Гингис, биш Чингис гэж дуудуулсан нь тэр багт Монгол хүн байсных", "Өдрийн сонины тусгай сурвалжлагч С.Алтанцэцэг Токиод ажиллаж байна"  зэргийг онцлосон байна.

“Улс төрийн тойм” сонины тоймчийн буланд "О.Магнай "Гүрсэд үү", "Дэд сайд нартай танилц", "Тендерийг будлиантуулагчид чинь их хурлын гишүүд юм биш үү" зэрэг байр суурийг нийтлэсэн бол ярилцах танхим буландаа "С.Ганбаатар: Рио Тино улс дотор улс байгуулах санал ирүүлсэн" гэх материалыг нийтлэжээ.

"Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа "Хөтлөх замгүй хөшгийн хөндий", "Л.Энх-Амгалан: Гацууртын орд жижгэрсэн Оюутолгой болно", "СЗХ-г З.Нарантуяа удирдана", "Б.Мөнхтуяа: Нүүрснээс шингэн түлш гаргаж дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой" зэрэг бичвэрүүдийг нийтлэсэн байна.

“Үндэсний шуудан” сонин "Сү.Батболд: Хамгийн чухал нь 1072 хувьцаа", "Урьдчилгаа төлөхгүйгээр орон сууцанд орох боломжтой", "Эерэг дэмжлэг иргэдийн амьдралд" зэрэг материалыг өнөөдрийн дугаартаа оруулжээ. 

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас "Дэд сайд нарыг батламжиллаа", "Түлэнхийн тасагт 100 мянган ам.долларын тоног төхөөрөмж олголоо", "Цагаан зээрийг агнах гэмт хэрэг далд хэлбэрт шилжсэн" зэрэг материалыг уншиж болно.

“Засгийн газрын мэдээ” сонинд "Төртэй өрсөлдөх гээд үз л дээ", "15 яам, 17 дэд сайдтай боллоо", "Хар хичээл: Пакистанд гашуудаж байна"  зэргийг нийтлэсэн байна.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй